ТАЙЛАНДЫН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦАА 30 ХОНОГ БОЛЛОО
ШИНЭ МЭДЭЭ

ТАЙЛАНДЫН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦАА 30 ХОНОГ БОЛЛОО

AmpaaAmpaaАдмин 2026.09.045 мин уншилт

"Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулах шийдвэр гарлаа.

Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, уг шийдвэрийг 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Тайландын Хаант Улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтэлжээ.

Шинэчилсэн зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигчид аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон байна. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн нэг жилд хоёр удаа хүртэл байхаар зохицуулжээ.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй хэдий ч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй хэвээр байна.

Уг шийдвэр “Royal Gazette”-д нийтлэгдсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр болохоор заасан байна. Иймд 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих зохицуулалт хэрэгжинэ.

ШИНЭ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

0/1000

Холбоотой нийтлэлүүд

Бүгдийг харах