Жанжиаже аяллын бас нэгэн гол үзвэр.
Энэхүү бүтээл нь жирийн нэг тайзны жүжиг биш. Харин 10,000 ам метр талбайг хамарсан уулын хөндийг бүхэлд нь тайз болгон ашигладаг, задгай талбайн амьд хөгжимт, бүжгэн туульс юм.
🌌Үзэгчдийн өмнө Тяньмэнь уул өөрөө тайз болон сүндэрлэж орчин үеийн гэрэлтүүлэг, өндөр хүчин чадалтай проекторын тусламжтайгаар уулын хад, ой мод бүхэлдээ амь орсон мэт гэрэлтэж, бодит ба үлгэрийн заагийг бүдгэрүүлдэг.
📜Энэхүү гайхамшигт шоуг Хятадын нэрт найруулагч Мэй Шуайюань найруулж, Оскарын шагналт хөгжмийн зохиолч Тан Дун хөгжмийг нь бичсэн байдаг.
🪷Тайзан дээр 500 гаруй уран бүтээлч нэгэн зэрэг амилж, үндэсний болон орчин үеийн бүжгийг хослуулан үзэгчдийг өөр ертөнцөд аваачна.
📌Хэрвээ та Жанжиаже хотод хөл тавих бол, энэ шоуг үзэхгүй өнгөрнө гэдэг аяллынхаа хамгийн чухал хэсгийг орхино гэсэн үг.



