Шууд нислэгтэй аялал

Анталия-Кипр-Памукалле аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ТУРК, КИПР

Эхлэх үнэ

5,390,000₮

Нэг өдөр нэг цаг мөчид 4 улирал зэрэг тохиох газар хаана байдаг вэ? Тийм ээ, энэ бол Турк. Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд Туркийн аялалд таныг хөтөлнө. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж дурсамжуудаа нэмээрэй.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудаас хархад Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.

Онцлох газрууд:
Apollon Temple, Эртний Сиде хотын туурь, Манавгат хүрхрээ, Памуккале хөвөн цайз

Аяллын хугацаа

  • 2022.06.04-11
ӨДӨР 01

Улаанбаатар-Анталяа, Турк

04:00 Онгоцны буудал дээр цугларах
07:00 Улаанбаатар хотоос Анталяа хот руу нисэх
12:00 орчимд Анталяад газардана. Хөтөч онгоцны буудал дээр тосон авч Анталья хотын далайн эрэг дээрх 5 одтой The Sense deluxe зочид буудалд хүргэнэ. Бидний байрлах энэхүү зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба уух зүйлс бүгд үнэгүй. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амрана.

Хоол: –/Өдөр/ Орой

ӨДӨР 02

Анталяа, Турк /хотын аялал/

Өглөөний цайны дараа үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Өдрийн хоолоо буудалдаа очиж зооглосны дараа Хуучин хот, эртний хотын бэлэг тэмдэг болсон Apollon Temple, Эртний Сиде хотын туурь, Манавгат хүрхрээг үзээд оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Анталия- Кипр, Турк /хотын аялал/

Өглөөний цайгаа эртлэн уугаад нисэх онгоцны буудал уруу хөдөлнө.
Кипр лүү ниснэ.
Кипрт 13:55 цагт газардаад Эртний Kyrenia боомт, Old Town  үзэж сонирхоно. Түүний дараа Kyrenia City Center-т чөлөөт цагийг өнгрөөнө. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.
Чөлөөт цаг

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Кипр /чөлөөт өдөр/, Турк

Өглөөний цайны дараа Ultra all inclusive  буудалдаа амарна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүслээр амрах болон шоппинг хийх боломжтой.

Optional tour:

  • Rental Carsfrom 15 euro
  • Diving Tours (seasonal)
  • Eco Agro Tourism Village Tours 50 USD
  • HorseRiding
  • Bicycle Tours
  • Windsurf,Kitesurf (equipmentextra)

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Кипр-Анталия-Памукалле, Турк /чөлөөт өдөр/

Өглөөний цайгаа уугаад үдээс өмнө Анталия-руу ниснэ.
Анталия хотод 13:25 цагт буугаад Памукалле руу автобусаар явна.Замдаа Туркийн нэрийн хуудас болсон хөвөн даавуу болон виноны дэлгүүрээр орно.
Памукаллед ирээд оройн хоолоо идэх
Зочид буудалдаа амарна.
Халуун рашаанд орон оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 06

Памукалле , Турк /хотын аялал/

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale- д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөн тухайн хотын алдартай хөвөн даавууны дэлгүүр орж худалдаа хийнэ.
Нэмэлт хөтөлбөр: Памукале аяллын шигтгээ болсон Агаарын бөмбөлөгт суух аялал
(170$) /Цаг агаарын байдлаас хамааран хөөрөхгүй байж магадгүйг анхаарна уу/

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 07

Памукалле-Анталия, Турк

Өглөөний цайгаа уугаад үдээс өмнө Анталия-руу явна. Анталия хотод буугаад зочид буудалдаа очиж амарна. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүслээр амрах болон шоппинг хийх боломжтой.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Анталия-Улаанбаатар

08:00 Өглөөний цайны дараа чөлөөт цаг.
12:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
12:30 Өдрийн хоол иднэ.
13:00 Анталяа хотын онгоцны буудлын зүг хөдлөх, бүртгэл хийлгэх 17:00 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.

Хоол: Өглөө/Өдөр/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 5,390,000₮

  • Хүүхэд 2-11 нас: 4,190,000₮, 3,690,000 /оргүй/

  • Хүүхэд 0-2 нас: 650,000₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
  • Кипр рүү нэвтрэх виз

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө (25$)

Тус аялалд бүртгүүлэхүү?