Шууд нислэгтэй аялал

Анталяа-Памукалле аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ТУРК

Эхлэх үнэ

4,490,000₮

Нэг өдөр нэг цаг мөчид 4 улирал зэрэг тохиох газар хаана байдаг вэ? Тийм ээ, энэ бол Турк. Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд Туркийн аялалд таныг хөтөлнө. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж дурсамжуудаа нэмээрэй.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудаас хархад Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.

Онцлох газрууд:
Apollon Temple, Эртний Сиде хотын туурь, Манавгат хүрхрээ, Памуккале хөвөн цайз

ӨДӨР 01

Улаанбаатар-Анталяа, Турк

04:00 Онгоцны буудал дээр цугларах
07:00 Улаанбаатар хотоос Анталяа хот руу нисэх. Замдаа Узбекстаны Ташкент хотод түр зогсон онгоцоо цэнэглэнэ. Энэ үеэр зорчигчид онгоцноос буухгүй болохыг анхаарна уу.
12:00 Анталяад газардана. Анталяагийн далайн эрэг дээр байрлах 5 одтой The Sense Deluxe зочид буудалд байрлана. Тус зочид буудал нь 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх олон төрлийн буфет хоол бүхий ресторан, баар, уух зүйлсийн цэгүүдтэй бөгөөд бүх уух төрлийн зүйлс буудалд үнэгүй байдагаараа онцлогтой. Мөн наран шарлагын газар, гадна дотно бассейн, фитнестэй, та цагийг тухтай өнгөрүүлэх боломжтой маш тухтай буудал юм.
Аяллын хөтчөөс та тус зочид буудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аван буудалдаа амарна.

Хоол: –/Өдөр/—

ӨДӨР 02

Анталяа, Турк

Өглөөний цайны дараа Хуучин хот, улсын талбай, эртний хотын бэлэг тэмдэг болсон Apollon Temple, Эртний Сиде хотын туурь, Манавгат хүрхрээ үзээд өдрийн хоолоо буудалдаа очиж зооглоно. Өдрийн хоолны дараа Анталяа хоттой танилцана. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Памукалле - Анталяа, Турк

Өдөр 12цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд Өдрийн хоолоо идсэний дараа Памуккале руу хөдөлнө. Памуккалед ирээд оройн хоолоо идэн буудлын өрөөгөө хүлээж авна. Бидний байрлах Hiera Park Thermal & Spa hotel deluxe буудал нь “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст байрлах бөгөөд таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейнд орж аяллын ядаргаагаа тайлан амраарай.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Памуккале, Турк

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale- д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөн тухайн хотын алдартай хөвөн даавууны дэлгүүр орж худалдаа хийнэ.
Нэмэлт хөтөлбөр: Памукале аяллын шигтгээ болсон Агаарын бөмбөлөгт суух аялал (150$) /Цаг агаарын байдлаас хамааран хөөрөхгүй байх боломжтойг АНХААРНА УУ/

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Памуккале-Анталяа, Турк

Өглөөний цайны дараа Анталяа хотруу хөдлөнө. Замдаа Анталяа хотын хамгийн том худалдааны төв болох Deepo mall, Mall of Antalya орж худалдан авалт хийнэ. Орой буудалдаа очиж өрөөгөө хүлээж аваад оройн хоолондоо орно.

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 06-07

Анталяа, Турк

Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалд байгаа бүхий л үйлчилгээг аван амрах боломжтой.
Нэмэлтээр авч болох хөтөлбөр 1: The Land of Legends Парк ба Mall Зугаа цэнгэл,
адреналин, сэтгэл хөдлөлийн домогт хаяг болох The Land of Legends бол дэлхийд алдартай олон арван дэлгүүр, зугаа цэнгэлийн парк, зугаа цэнгээний төвтэй дэлхийн хамгийн алдартай газруудын нэг юм.
Нэмэлтээр авч болох хөтөлбөр 2: Boat tour + Cable car

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 08

Анталяа-Улаанбаатар

08:00 Өглөөний цайны дараа чөлөөт цаг.
12:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
12:30 Өдрийн хоол иднэ.
13:00 Анталяа хотын онгоцны буудлын зүг хөдлөх, бүртгэл хийлгэх
17:00 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 09

Улаанбаатар

07:00 УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,490,000₮

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө (25$)

Тус аялалд бүртгүүлэхүү?