Бали арал-Манила хотын аялал
7 өдөр | 6 шөнө
БАЛИ-МАНИЛА
5,590,000₮
Онцлох газрууд:
Waterbom усан парк, Жимбаран далайн эрэг, Гар урлалын тосгон, Батур нуур, Манила хотын аялал, Окадо
Улаанбаатар-Бали арал 04/30
—Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудал дээр цугларан бүртгэл хийлгэх
—Бали аралруу Инчеоноор дамжин ниснэ
— орчимд буугаад орон нутгийн хөтөчтэй уулзан буудалруугаа очиж амарна.
Хоол: Онгоц
Бали арал, Индонез 05/01
Өглөөний цайгаа буудалдаа тухлан уусны дараа аялалдаа гарна. Аялал: Кутагийн төвд байралдаг дэлхийд 2-т, Азидаа 1-т ордог Waterbom усан парк-т өдөржин тоглоно /http://waterbom-bali.com/ . Өдрийн хоолыг Усан парк дотроо зооглох ба хувийн сүүдрэвчинд тоглоогүй үедээ амарч, наранд биеэ шарах боломжтой. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
Хоол: Өглөө/–/Орой
Бали арал 05/02
Өглөөний цайны дараа аялалдаа явна. Үүнд:
Гар урлалын тосгон орж алт мөнгөн эдлэл хэрхэн хийдэг талаар үзэж сонирхоод энд худалдаа хийх боломжтой. өдрийн хоолонд буффет зооглоно. Дараа нь ариун ус бүхий хийд орж тэдний шашины сонирхолтой зан үйлийг харж, ариусах угаалга хийж болно. Дараагаар нь одоо хүртэл идэвхитэй байгаа галт уул болон түүний хормойнд орших Батур нуурыг харангаа оройн хоолоо Жимбаран далайн эрэг дээр зооглон, нар жаргахыг харсаны дараа зочид буудалдаа тухлан амарна.
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Бали арал 05/03
Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагч та өдрийг өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. /Өдөр, оройн хоол, хөтөч, унаа, хоол багтаагүйг анхаарна уу/
Хоол: Өглөө/–/–
Бали арал-Манила 05/04
Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалруу явна.
–Очиж бүртгэлээ хийлгээд Филлипины нийслэл Манила хотруу ниснэ.
–Манила хотод бууж хил гаалиар нэвтрэн хөтөчтэй уулзаад буудалдаа очиж амарна.
Хоол: Өглөө/–/–
Манила 05/05
Энэ өдөр чөлөөт өдөр. Өглөөний цайны дараа аялагч та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлэх боломжтой. /Өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу/
Хоол: Өглөө/–/–
Манила -УБ 05/06
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалруу явна.
–Бүртгэлээ хийлгэн УБ хотын зүг ниснэ
–Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал амжилттай өндөрлөнө.
Хоол: Өглөө/–/–
АЯЛЛЫН ҮНЭ:
-
Том хүн: 5,590,000₮ /5 одтой/
-
Хүүхэд 2-11 нас: ~₮
-
Хүүхэд 0-2 нас: ~₮
Аяллын зардалд багтсан
- Олон улсын нисэх онгоцны энгийн зэрэглэлийн тийз
- Балид 4-5 одтой буудлын энгийн өрөөнд хоёроороо байрлах
- Хөтөлбөрт заагдсан Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Хөтөлбөрт заасан үзвэрийн газруудын тасалбар, унаа, завины тасалбар
- Аяллын хөтөч /Англи, Монгол хэлтэй/
- Жуулчны автобус
- Гадаад зорчигчдын иж бүрэн даатгал
- Индонезийн визний хураамж
Аяллын зардалд багтаагүй
- Аяллын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
