Шууд нислэгтэй аялал

Вьетнам Ха Ной-Да Нанг аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ВЬЕТНАМ

Эхлэх үнэ

5,190,000₮

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ. Хаврын салхитай хүйтэн улиралд Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгалийн далайн эрэг дээр амралтаа өнгөрөөгөөрэй.

Аяллын хугацаа

  • 06.23-06.30
  • 06.30-07.07
  • 07.07-07.14
  • 07.14-07.21
  • 07.21-.07.28
  • 07.28-.08.04
ӨДӨР 01

Улаанбаатар-Ханой

08:40 Онгоцны буудал дээр цугларах

11:40 Улаанбаатар хотоос Ханой хот руу ниснэ.

15:10 Ханой-н Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авхад хөтөч онгоцны буудал дээр тосон авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан оройн хоолоо идээд зочид буудалд хүргэж өгнө. Буудлын өрөөгөө хүлээн авч буудалдаа амарна.

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

Ханой/Чөлөөт өдөр/

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд  өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ.

 

/ өдөр, оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу. /

 

 Нэмэлтээр Ха Лонг Булан руу өдрийн аялал

Үүнд Хөтөч өглөө машинтайгаа зочид буудлаас аван дэлхийн долоон гайхамшигийн нэгд орхоор үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно / аялал 4н цаг үргэлжилнэ/ орой Ханой дох зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 03 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Ханой/Чөлөөт өдөр/

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр Вьетнамын эмэгтэйчүүдийн музей (Vietnamese Women’s Museum), Хуучин хороолол (The Old Quarter) болон Ха Ной-н томоохон дэлгүүрүүд болох – Vincome Ba Trieu,Vincome Plaza ( Royal City), Aeon Mall гэх зэрэг газруудаар үзэж сонирхох боломжтой.

 / өдөр, оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу. /

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 04

Ханой-Дананг

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу явна. Дананг хот руу ниснэ. Дананг хотод ирэн зочид буудалруугаа яваад өрөөгөө хүлээж аван амарна.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 05

Дананг

Өглөө цайгаа зочид буудалдаа уугаад  хөтөчтэйгөө уулзан аялалдаа гарна. Vin Wonders Hoi An-д бүтэн өдрийн турш зугаална. Эхлээд хагас цагийн турш VinWonders-н Safari амьтны хүрээлэнд завиар аялна. Дараа нь гар урлалын тосгоноор зочлон ЮНЕСКО-н соёлын биет бус өвд бүртгэгдсэн мултимедиа урлагийн тоглолт, соёлын үзүүлбэрүүдийг сонирхон уламжлалт урлагийн орон зайд автаарай. Өөрсдийн сонирхолоор VinWonders парк дахь усан парк болон олон өөр сонирхолтой тоглоом, 3D, 5D кино үзэх зэргээс сонгон тоглож, Мөн нэг талдаа Ази маягийн хуучин хот, нөгөө талдаа орчин үеийн Европын орныг санагдуулам өргөн чөлөө бүхий хэсгээс соёлын ялгааг мэдрэн цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 17:15 Эртний хот болох Хой Ан руу яван олон сонирхолтой бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Оройн хоолоо идээд  зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/–/Орой

ӨДӨР 06 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Дананг

Зочид буудалд өглөөний цайгаа уугаад хөтөчтэйгээ уулзан Бана Хилл-Хаан уул руу явна. Энд цаг агаар үргэлж сэрүүхэн тааламжтай байдаг билээ. Sun World Ba Na Hills нь Францын зохиолч Жюль Вернийн “Дэлхийн төв рүү аялсан нь” болон “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”гэх хоёр зохиолоос санаа авсан уран зөгнөлт сэдэвчилсэн парк бөгөөд Sun World Ba Na Hills нь зугаа цэнгэл, сюрприз дүүрэн сонирхолтой газар юм. Үүнд дэлхийд алдартай cable car, хүмүүсийн хамгийн очих дуртай газруудын нэг болох Франц хэв маягийн тосгон болон Лин ун пагода багтна. 17:00 Да Нанг руу буцан халуун чулууны массажинд орон аяллын ажаал ядаргагаа тайлан зочид буудалдаа амарна

 

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 07 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Дананг чөлөөт өдөр

Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөгөөрэй.

/ өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу. /

 

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Дананг-Ханой-Улаанбаатар

Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна.Ханой хот руу ниснэ. Ханойд буугаад Улаанбаатар хот руу нисэх бэлтгэлээ хийнэ.

13:10 Бүртгэл хийлгэж эхэлнэ.

16:10Улаанбаатар хотын зүг ниснэ.

22:00 Улаанбаатар-д бууна.

 

Хоол: Өглөө/–/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 5,190,000

  • Хүүхэд 6-11 нас: 4,990,000₮ /ортой/, 4,590,000₮ /оргүй/

  • Хүүхэд 2-6 нас: ~

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
  • Вьетнам улсын виз

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Гарын мөнгө хүний 20$

Тус аялалд бүртгүүлэхүү?