Шууд нислэгтэй аялал

Вьетнам Ханой-Халонг

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ВЬЕТНАМ

Эхлэх үнэ

4,390,000₮

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ. Хаврын салхитай хүйтэн улиралд Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгалийн далайн эрэг дээр амралтаа өнгөрөөгөөрэй.

Аяллын хугацаа

  • 06.23-06.30
  • 06.30-07.07
  • 07.07-07.14
  • 07.14-07.21
  • 07.21-.07.28
  • 07.28-.08.04
ӨДӨР 01

Улаанбаатар-Ханой

08:40 Онгоцны буудал дээр цугларах

11:40 Улаанбаатар хотоос Ханой хот руу ниснэ.

15:10 Ханой-н Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авхад хөтөч онгоцны буудал дээр тосон авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан оройн хоолоо идээд зочид буудалд хүргэж өгнө. Буудлын өрөөгөө хүлээн авч буудалдаа амарна.

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

Ханой

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Ханой хотын аялалдаа гарна. Үүнд: Хо Ши Мин бунхан (Ho Chi Minh Mausoleum), Ба Диний талбай, One pillar Pagoda, Утга зохиолын сүм, Хоа Ло музей, Готик сэргэлтийн сүм болох Гэгээн Иосефын сүмд зочилоод усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзнэ.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Ханой-Халонг булан

Өглөөний цайны дараа  хөтөч зочид буудлаас аван дэлхийн долоон гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно / аялал 4н цаг үргэлжилнэ/ Халонг хот дох зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Халонг булан-Ханой

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ханой хот руу хөдөлнө. Ханойд ирэн өдрийн хоолоо идээд зочид буудлын өрөөгөө хүлээж аваад чөлөөтэй амарна.

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 05

Ханой

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр Вьетнамын эмэгтэйчүүдийн музей (Vietnamese Women’s Museum), Хуучин хороолол (The Old Quarter) болон Ха Ной-н томоохон дэлгүүрүүд болох – Vincome Ba Trieu,Vincome Plaza ( Royal City), Aeon Mall гэх зэрэг газруудаар үзэж сонирхох боломжтой.

/ өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу. /

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 06 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Ханой/Чөлөөт өдөр/

Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөгөөрэй.

/ өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу. /

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Ханой чөлөөт өдөр

Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөгөөрэй.

/ өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу. /

 

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Ханой-Улаанбаатар

Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна.

13:10 Бүртгэл хийлгэж эхэлнэ.

16:10 Улаанбаатар хотын зүг ниснэ.

22:00 Улаанбаатард ирснээр бидний аялал өндөрлөнө

Хоол: Өглөө/–/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,390,000

  • Хүүхэд 6-11 нас: 4,290,000₮ /ортой/, 3,790,000₮ /оргүй/

  • Хүүхэд 0-2 нас: ~ 650,000

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ
  • Вьетнам улсын виз

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Гарын мөнгө хүний 20USD

Тус аялалд бүртгүүлэхүү?