Шууд нислэгтэй аялал

Вьетнамын Хо Ши Мин-На Транг хотуудын шууд нислэгтэй аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ВЬЕТНАМ

Эхлэх үнэ

4,190,000₮

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ. Хаврын салхитай хүйтэн улиралд Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгалийн далайн эрэг дээр амралтаа өнгөрөөгөөрэй.

Онцлох үзвэр:
“Vinpearl парк”, “Дам” зах, “По Нагар сүм”, “Далайн судлалын хүрээлэн”, “Son Pagoda хэмээх Буддын ариун сүм”, Хо Ши Мин хотод шоппинг.

Аяллын хугацаа

  • 2022.04.10-16
  • 2022.04.17-24
  • 2022.04.24-05.01
  • 2022.05.01-08
  • 2022.05.08-15
  • 2022.05.15-22
  • 2022.05.22-29
ӨДӨР 01

Улаанбаатар-Хо Ши Мин-На Транг, Вьетнам /2022.04.10/

06:00 Онгоцны буудал дээр цугларах
09:00 УБ-аас Хо Ши Мин хот руу шууд нисэх
14:55 Хо Ши Мин хотод буугаад хил гаалиар гаран ачаагаа авна.
18:15 Хо Ши Мин хотоос На Транг хот руу ниснэ.
19:15 На Транг хотод буугаад замдаа оройн хоолоо идээд зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд амарна.

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

На Транг, Вьетнам /2022.04.11/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа На Транг хотын аяллаа эхлүүлнэ.
Үүнд: 1923 онд байгуулагдсан Далай судлалын Институтээр зочилно.Та эндээс далай тэнгистэй холбоотой бүхийл сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Дараа нь Long Son Pagoda хэмээх Буддын ариун сүм, Францын колонийн үед готик хэлбэрээр баригдсан Чулуун сүм, Мөн 7-12 -р зууны Чам хаант улсын үеийн түүхийг харуулсан  По Нагар эртний сүмийг   үзэж сонирхоод орон нутгийн Дам захаар орно.Замдаа оройн хоолоо идээд зочид буудалдаа буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

На Транг, Вьетнам /2022.04.12/

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад хөтөчтэй уулзан Алдарт хулсан парк буюу Vinepearl Land руу усан онгоцоор явна.
Энд та усан парк, тоглоомын паркт тоглон, аквариум үзэж ,4D кино, 3D виртуал ертөнцтэй танилцан дүүжин гүүрээр аялах зэргээр цагийг хөгжилдөн зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Өдрийн хоолны ваучер өгөх тул та дуртай газраа сонгох боломжтой.
Орой нь зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04, 05

Чөлөөт өдөр, На Транг, Вьетнам /2022.04.13-14/

Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад та буудлын бассейнд орох, ойролцоох дэлгүүрүүдээр худалдан авалт хийх,казино тоглох, наран шарлагын газар амран далайд сэлэн өдрийг өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой.
Энэ Өдөр, оройн, унаа хөтчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу.
Нэмэлтээр Далай доогуур алхах-Helmet diving хийх аялал авч болно. Аяллын үнэ нэг хүний: 45 ам.доллар

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 06

Чөлөөт өдөр, Хо Ши Мин-На Транг, Вьетнам /2022.04.15/

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Нисэх онгоцны буудал руу хөдлөнө. На Транг хотоос Хотоос Хошимин хот руу ниснэ. Хошимин хотод буугаад суугаад зочид буудал руу хөдлөнө. Зочид буудалдаа бүртгэлээ хийлгэнэ.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07

Хо Ши Мин, Вьетнам /2022.04.16/

Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын ойролцоо байрлах
Zen Plaza, Takashimaya тансаг зэрэглэлийн брэндийн их дэлгүүр, Vincom Shopping Center, Union Square Saigon Shopping Mall-даас худалдан авалт хийхээс гадна, Хошимин хотын музей, Нотр Дам сүм, Вьетнамын алдартай дайны музей зэргийг үзэж сонирхож болно.
Энэ Өдөр, оройн, унаа хөтчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу.

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 08

Хо Ши Мин-Улаанбаатар /2022.04.17/

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг
12:00 Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу явна.
15:15 УБ хот руу ниснэ.
22:45 УБ хотод бууснаар аялал өндөрлөх болно.

Хоол: Өглөө/–/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,190,000

  • Хүүхэд 6-11 нас: 3,790,000

  • Хүүхэд 2-6 нас: 3,590,000

Аяллын зардалд багтсан

  • УБ-Хошимин-На Транг-Хошимин-УБ 2 талын нислэгийн тийз
  • На Трангд байрлах 5 буудалд энгийн өрөөнд хоёроороо байрлах
  • Хошимин хотод байрлах зочид буудал энгийн өрөөнд хоёроороо байрлах
  • Хөтөлбөрт заасан өглөөний цай
  • Аяллын хөтөч /Англи болон Монгол хэлтэй/
  • Үдэж тосох унаа
  • Ковид-19 хамгаалалттай аяллын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • Вьетнам улсын визний хураамж

Аяллын зардалд багтаагүй

  • Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • УБ-аас На Транг руу нисэхэд 72 цагийн өмнө өгөх ПСР шинжилгээний төлбөр

Жич: Тус аялалд Ковидын эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн хамрагдана.

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхний ар өвөргүй хуулбар
  • Гадаад паспорт –эх хувиар /Хүчинтэй хугацаа 2022.10.10-с хойш хүчинтэй байх/
  • Вьетнамын визний цээж зураг 4х6 хэмжээтэй 1 ш цээж зураг
  • Вакцины 2 тун тариулаад 14-с дээш хоносон байх- PDF file-р явуулах

Тус аялалд бүртгүүлэхүү?