Шууд нислэгтэй аялал

Дубай-Станбул-Анталяа аялал

Хугацаа

9 өдөр | 8 шөнө

Улс

АНЭУ, Турк

Эхлэх үнэ

7,190,000₮

Онцлох газрууд:
“Бүрж Халифа” Дэлхийн дээвэр дээр гарах, Хүний гараар бүтсэн гайхамшигт урлагын бүтээл болох “Шэйх Заидын Сүм”, Дессерт Сафари аялал ба Араб үндэсний тоглолт, Алтны зах, Бүрж Ал Араб, Ферари Ворлд, Истанбул хотын аялаль “Хагияа София Сүм”, “Султан Ахмедийн Сүм”.

ӨДӨР 01

Улаанбаатар-Стамбул, Турк

04:00 Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэх
07:00 УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудлаас нисэх
12:30 Туркийн Анталяа хотод буугаад онгоцоо солино.
16:30 Станбул хот руу ниснэ
17:45 Станбул хотод буугаад орон хоолоо идээд, Гранд Халич зочид буудал байрлана. Орой буудлын ойролцоох Таксим гудамжтай танилцах боломжтой.

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

Истанбул, Турк

Энэ өдөр Станбул хотын аялал хийнэ. Туркт төдийгүй дэлхийд алдартай уран барилгуудын нэг, Христийн болон лалын шашны хосгүй үнэт бүтээл, дэлхийн 8 дахь гайхамшгаар шалгарч байсан “Аяа Софияа” “Султан Ахметийн Сүм” , Граанд базаар захаар аялна.
Оройн хоолоо зооглоод нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
21:30 АНЭУ, Дубай хот руу ниснэ.
02:50 Дубайд буун хөтөчтэй уулзаад зочид буудал руу явна.
Hyatt Place зочид буудалдаа очин бүртгэл хийлгээд амрах

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Дубай, АНЭУ

Өглөөний хоолны дараа Дубай хотын аялалдаа гарна. Үүнд:
Burj Al Arab beach (Алдарт 7 одтой зочид буудлын хажууд байрлах наран шарлагын газар) очиж дурсгалын зургаа татуулаад Palm beach island буюу хиймэл арал дээрхи Атлантис зочид буудлыг үзнэ.
Өдрийн хоолны дараа Dubai mall (дэлхийн хамгийн том шоппинг молл), Burj Khalifa(дэлхийн хамгийн өндөр цамхаг /828м/)дээш 124 давхарт гарч үзэн, усан оргилуурын шоу зэргийг үзээд оройн хоолоо идээд амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Дубай-Абу Даби, АНЭУ

Өглөөний цай
Абу Даби хотын аялал:
Алдарт Шэйх Заядын цагаан гантиган сүмийг үзэж, Абу Даби хот, Ферари Ворлд сонирхоод оройн хоол зооглоно. Замдаа Алтны захаар худалаа хийгээд буудалдаа ирж амрана.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Дубай, АНЭУ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад ҮДЭЭС ӨМНӨ чөлөөт цаг.
Өдрийн хоолны дараа “Safari” аялалдаа гарна. Ланд 200 хөлөглөн элсэн дээгүүр давхин, 1 бөхт тэмээ унангаа үндэсний хувцастай зургаа татуулна. Мөн бэлли бүжиг үзэж, шиша тамхи татан, гар дээрээ хэнна зуруулна.
Оройн хоолонд шарсан мах зооглоод зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Барбекю

ӨДӨР 06

Дубай-Анталяа, Турк

06:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал явах
08:40 Стамбул руу нисэх
12:45 Стамбулд буугаад онгоцоо солиод Анталяа ниснэ.
Анталяад газардаар хөтөч онгоцны буудал дээр тосон авч Анталья хотын далайн эрэг дээрх 5 одтой The Sense De Luxe hotel зочид буудалд хүргэнэ. Бидний байрлах энэхүү зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба уух зүйлс бүгд үнэгүй. Буудлын өрөөгөө хүлээн авч буудалтайгаа танилцан хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амрана.

Хоол: Боолт/Онгоц/Орой

ӨДӨР 07

Анталяа, Турк

Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалд байгаа бүхий л үйлчилгээг аван амрах боломжтой.
Нэмэлтээр авч болох хөтөлбөр 1: The Land of Legends Парк ба Mall Зугаа цэнгэл, адреналин, сэтгэл хөдлөлийн домогт хаяг болох The Land of Legends бол дэлхийд алдартай олон арван дэлгүүр, зугаа цэнгэлийн парк, зугаа цэнгээний төвтэй дэлхийн хамгийн алдартай газруудын нэг юм.
Нэмэлтээр авч болох хөтөлбөр 2: Boat tour + Cable car Та Boat Tour дээр олон сонирхотой аялал хийх болно. Газар дундын тэнгисийн байгалийн үзэсгэлэнт газраар завиар аялсны дараа та Газар дундын тэнгисийн хүйтэн эсвэл бүлээн усанд гулгаж, дараа нь Дүдэн хүрхрээг харж, амьдрал бэлэглэгч гоо үзэсгэлэнг олж харах болно.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 08

Анталяа-Улаанбаатар

Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал уруу явж Анталяа хотын зүг ниснэ. Анталяа хотод газардаад УБ нисэх бэлтгэлдээ орно.
14:00 Бүртгэл хийлгэж эхэлнэ.
17:00 Улаанбаатар хотын зүг ниснэ.

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 09

Улаанбаатар

07:15 УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 7,190,000₮

  • Хүүхэд 2-11 нас: 6,790,000₮/ортой/, 6,490,000₮ /оргүй/

  • Хүүхэд 0-2 нас: 1,190,000₮

Аяллын зардалд багтсан

  • УБ-Анталяа-Истанбул-Дубай-Истанбул-Анталяа-УБ нислэгийн тийз
  • Дубайн виз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал /Ковидын хамгаалалттай даатгал /
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Тус аялалд бүртгүүлэхүү?