Шууд нислэгтэй аялал

Чэжү арлын аялал

Хугацаа

5 өдөр | 4 шөнө

Улс

СОЛОНГОС

Эхлэх үнэ

3,990,000₮
4.190.000₮

Аяллын хугацаа

  • 2023.06.21-25
  • 2023.07.08-12
  • 2022.07.13-17
  • 2023.08.02-06
  • 2023.08.11-15
ӨДӨР 01

Улаанбаатар-Чэжү арал, Солонгос

  • 08:00 цагт Хүннү эйр компанийн нислэгээр Чэжү арал руу ниснэ.
  • 12:35 цагт буун хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзан өдрийн хоол иднэ.
  • Бидний эхний аялал Үзэсгэлэнт Далайн эргээр зугаалангаа эхний үзвэр “Дүүжин гүүр”-ээр аялана. Дараа нь “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Луун толгойт хавцал цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Дараа нь “Ice museum” мөсөн хотхонд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэн, 5D кино театр, Цэцэрлэгт хүрээлэнд очин зургаа татуулж аялалдаа дурсамж нэмээрэй. Орой Шөнийн зах худалдааны төвөөр зочилж, Солонгосын алдартай шөнийн гудамжны хоолны газраас оройн хоолоо хүссэнээрээ авч идээрэй. / Хүн бүрт оройн хоолны Ваучер өгнө /
  • Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.

Хоол: –/Өдөр/Орой

ӨДӨР 02

Чэжү арал, Солонгос

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Чэжүгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм. “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална.
  • Өдрийн хоол / Буфет хоолтой/

Өдрийн хоолны дараа Шинхуа усан паркт тоглож хагас өдрийг өнгөрүүлнэ

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Чэжү арал, Солонгос

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өнөөдрийн аялал эхэлнэ.

  • Солонгос гоо сайханы дэлгүүр орно.
  • Монголын авьяаслаг хүүхдүүдийн морин дээрх

тоглолт үзнэ.

  • Өдрийн хоол /Солонгос үндэсний Буфет хоол/
  • Дараа нь “Чэжү арлын үзэсгэлэнт Далайн эрэг дээр түр саатаж та бүхэн дурсамж үлдээх зургаа авахуулаарай. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ.  Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно. Оройн хоол бид бүхэн Шарсан махны Буфет зооглоно.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Чэжү арал, Солонгос

Чөлөөт өдөр
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Чэжү хотын төвд тул та шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. /Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй/

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 05

Чэжү арал-Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна.

  • Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” /Seongsan Sunrise Peak/

Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой.

  • Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж Чэжү-гийн Далайгаар аялана. Дараа нь өдрийн хоолоо идээд Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.
  • Оройн хоол иднэ. / Үхрийн махтай дүфү-тэй шөл /

Чэжү арлаас 18:20 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 22:20 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/Өдөр/–/

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,190,000₮

  • Хүүхэд 2-11 нас: 3,690,000₮

  • Хүүхэд 0-2 нас: 350,000₮

Аяллын зардалд багтсан

  • Чэжү хотын төвд 4 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
  • Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
  • Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич:

  • Барьцаа 5 сая төгрөг байршуулна
  • Зочид буудалд ганцаараа орвол 230ам.долларын нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  • БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Чэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.

БНСУ-ын Чэжү арлын хилээр нэвтрэх үед дараах бичиг баримтын зөрчилгүй байх

  • Өмнө нь БНСУ-ын визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан зөрчилгүй байх
  • БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдээгүй
  • БНСУ-ын элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байгаагүй байх
  • БНСУ-ын виз авчихаад ашиглаагүй
  • БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байгаагүй
  • БНСУ-ын визээс өөр улсын визэнд ороод татгалзсан хариу авч байсан тэмдэглэгээтэй
  • Гадаад паспорт нь ямар нэгэн гэмтэлтэй гэх мэт хувь хүний хувийн зөрчилийн шалтгааны улмаас зорчигчид нь хилээр нэвтэрч чадаагүй Жэжүгийн хил хамгааллын харъя “Түр саатуулах байр” -нд буцаж явах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулагдсан тохиолдолд үүнээс үүдэн гарах аливаа зардал болон хохирлыг аялал зохион байгуулагч хариуцахгүй, тухайн аялагч өөрөө хариуцна.
  • БНСУ-ын Жэжү арлын хилийн ажилтны шийдвэрт ямар ч улсын консул, аялал зохион байгуулагч компани нөлөөлөх эрхзүйн үндэслэл байхгүй тул аялагчид БНСУын хилээр нэвтрэх асуудлыг бие даан өөрсдөө хариуцах үүрэгтэй.

Тус аялалд бүртгүүлэхүү?