Шууд нислэгтэй аялал

Истанбул-Анталяа 2 хотын аялал

Хугацаа

9 өдөр | 8 шөнө

Улс

ТУРК

Эхлэх үнэ

5,190,000₮

Нэг өдөр нэг цаг мөчид 4 улирал зэрэг тохиох газар хаана байдаг вэ? Тийм ээ, энэ бол Турк. Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд Туркийн аялалд таныг хөтөлнө. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж дурсамжуудаа нэмээрэй.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудаас хархад Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.

Онцлох газрууд:
Босфорын хоолой,  Памуккале хөвөн цайз, Тройн модон морь, Эфес хот, Султанахмет сүм, Аяасофия сүм, Гранд Базаар зах.

Аяллын хугацаа

  • 2022.06.26-07.03 /МИАТ/
ӨДӨР 01

Улаанбаатар-Истанбул-Анталяа

04:30 Онгоцны буудал дээр цугларах
08:00 Улаанбаатар хотоос Истанбул хот руу нисэх
12:00 Истанбулд буун онгоцоо солиод Анталяа хот руу нисэх.
15:00 орчимд Анталяад газардана. Хөтөч онгоцны буудал дээр тосон авч Анталья хотын далайн эрэг дээрх 5 одтой зочид буудалд хүргэнэ. Бидний байрлах энэхүү зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба уух зүйлс бүгд үнэгүй. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амрана.

Хоол: –/Өдөр/Орой

ӨДӨР 02

Анталяа, Турк

Үдээс өмнө, Анталяа хотын аялал буюу Эртний Калейчи хотын аяллаа эхлүүлнэ. Эртний Калейчи хотдоо: Хадрианы хаалга, Хыдырлык цамхаг, Кесик Минаре сүм, Ийвли Минаре цамхаг, Зинжириран булш, Искеле сүм үзэх болно. Аяллаа дуусгаад буудалдаа ирж өдрийн хоолоо зооглоно.
Үдээс хойш, нь үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн үзэсгэлэнт Дюден хүрхрээг үзэж зургаа авхуулна. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03-05

Анталяа, Турк

Өдрийн хоолны дараа далайн эргийн 5 одтой зочид буудалдаа амрах чөлөөт өдрүүд. Бидний байрлах энэхүү зочид буудал нь өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба уух зүйлс бүгд үнэгүй
6/30-ны оройн нислэгээр Истанбул руу ниснэ.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 06

Анталяа-Истанбул, Турк

Өглөөний цайгаа эртлэн уугаад Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт сүм хийд, ордонтой танилцах хотын аяллаа эхэлнэ.
Аяа София, Султан Ахмедийн сүм буюу Blue Mosque зэргийг үзэж танилцана. Дэлхийн хамгийн эртний, хамгийн том худалдааны төв болох Grand Bazaar захаар зочлон Турк улсын соёлтой танилцан худалдан авалт хийх болно.
Мөн Ази Европыг холбодог Босфорын хоолойгоор завиар аялан мартагдашгүй сайхан үдшийг өнгөрөөх ба аяллаа дуусаад буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 07

Истанбул, Турк

Өглөөний цайны дараагаар бүтэн өдөр дэлгүүр хэсэх чөлөөт өдөр ба өдөр, оройн хоол, унаа багтаагүйг анхаарна уу.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Истанбул-Анталяа, Турк

Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу явна.
11:00 Бүртгэл хийлгэж эхэлнэ.
14:10 Улаанбаатар хотын зүг ниснэ.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 09

Улаанбаатар /2022.07.04/

03:30 УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

Жич: Тус аялалд Ковидын эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн хамрагдана.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 5,190,000₮

  • Хүүхэд 3-11 нас: 3,990,000₮, 3,690,000₮ /оргүй/

  • Хүүхэд 0-2 нас: 850,000₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө /25$/

Тус аялалд бүртгүүлэхүү?