Шууд нислэгтэй аялал

Истанбул-Египетийн Кайр, Луксор, Хургада хотын аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ТУРК, ЕГИПЕТ

Эхлэх үнэ

****₮

Онцлох газрууд:
Аугаа Гизагийн Пирамид , Сфинкс, Египетийн үндэсний түүхийн музей, Хаадийн хөндий, Хатшепсутийн сүм, Карнакийн сүм, Хагия София, Султан Ахмедийн сүм, Босфорын хоолойн завин аялал, Grand Bazaar

Аяллын хугацаа

  • 2022.04.20-27
ӨДӨР 01

Улаанбаатар-Истанбул-Кайр /20/2022.04.20/

04:00 Чингис хаан нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэнэ
08:00 УБ хотоос Истанбул хот руу ниснэ.
12:30 Туркийн Станбул хотод буугаад онгоцоо солино.
18:35 Египетийн Кайр хот руу ниснэ
19:50 Кайр хотод буугаад замдаа оройн хоолоо идээд зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд амарна.

Хоол: –/–/ Орой

ӨДӨР 02

Кайр, Египет /2022.04.21/

Өглөөний цайгаа уугаад дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Гизагийн аугаа Пирамид, Арслан биетэй хүн толгойтой эртний аварга баримал Сфинксийг үзэж сонирхоод өдрийн хоолоо иднэ. Дараа нь 120 мянган үзмэртэй  Египетийн үндэсний түүхийн музейгээр аялна. Тус музейд Тутанкамон хааны алтан маск, бунханаас олдсон ховор эрдэнэс болон 22 каратын хааны алтан сэнтий зэрэг олон сайхан сонирхолтой үзмэрүүдийг үзнэ. Замдаа Египетийн захаар худалдан авалт хийгээд оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Луксор, Египет /2022.04.22/

Өглөөний цайгаа уугаад орон нутгийн нислэгээр Нил мөрний эрэгт байрлах аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг болох Луксор хот руу ниснэ. Луксор хотод буугаад Хаадын хөндий, Египетийн түүхэнд хамгийн анхны төр барьж байсан хатан хаан Хатшепсутийн сүм, үе үеийн хаадуудын ариун мөргөлийн сүм хэмээн нэрлэгдэх Карнакийн сүм зэрийг үзэж сонирхоно. Дараа нь Нил мөрнөөр завин аялал хийгээд оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Хургада, Египет /2022.04.23/

Өглөөний цайны дараа Улаан тэнгисийн эрэг дээр байрлах Хургада хот руу аяллын автаобусандаа суугаад хөдлөнө.
Хургада хотод ирээд зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд өдрийн хоолоо идээд чөлөөт цаг. Буудалдаа all-inclusive буюу буффет хоол болон алкохолгүй уух зүйл орсон.
Энэ өдөр НЭМЭЛТЭЭР цөлийн Сафари аялал хийх боломжтой.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Хургада-Истанбул, Турк /2022.04.24/

Үдээс өмнө чөлөөт цаг. 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолоо идсэний дараа чөлөөт аялал.
НЭМЭЛТЭЭР: Үзэсгэлэнт Улаан тэнгисийн усан завин аялал хийх боломжтой. Далайд сэлэх болон snorkeling хийх зэрэг сонирхолтой аялал хийгээд Хургада хотод буцаж ирнэ.
Оройн хоолоо идээд нисэх онгоцны буудал руу хөдлөнө.
02:30 Истанбул хотод руу нисээд зочид буудалдаа бүртгэл хийлгээд амарна.

Хоол: Өглөө/Өдөр/–

ӨДӨР 06

Истанбул, Турк /2022.04.25/

Өглөөний цайгаа уугаад үдээс өмнө /чөлөөт цаг/
Өдрийн хоолоо идээд   Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт сүм хийд, ордонтой танилцах хотын аяллаа эхэлнэ. Хагия София, Султан Ахмедийн сүм буюу Blue Mosquе, алдарт Grand Bazaar  захаар зочлон Турк улсын соёлтой танилцан худалдан авалт хийх болно.Оройн хоолоо идээд  дараа нь  Ази Европыг холбодог Босфорын хоолойгоор завиар аялан мартагдашгүй сайхан үдшийг өнгөрөөх ба аяллаа дуусаад буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 07

Истанбул чөлөөт өдөр /2022.04.26/

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн хүслээр амрах болон шоппинг хийх боломжтой.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 08

Истанбул-Улаанбаатар /2022.04.27/

Өглөөний цайгаа уугаад Истанбулын нисэх онгоцны буудал руу хөдлөнө.
14:10 УБ хот руу ниснэ.
03:30 УБ хотод бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/–/

Жич: Тус аялалд Ковидын эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн хамрагдана.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 6,790,000₮

  • Хүүхэд 3-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • УБ-Истанбул-Кайр-Хургада-Истанбул-УБ нислэгийн тийз
  • Египетийн виз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал /Ковидын хамгаалалттай даатгал/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Тус аялалд бүртгүүлэхүү?