Шууд нислэгтэй аялал

Янян-Сөүл аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

СОЛОНГОС

Эхлэх үнэ

4,790,000₮

Аяллын хугацаа:

  • 11/19-11/26
  • 11/26-12/03
  • 12/03-12/10
  • 12/10-12/17
  • 12/17-12/24
  • 12/24-12/31
  • 12/31-1/7
  • 1/7-1/14
  • 1/14-1/21
  • 1/21-1/28

2022.11.19-с /8 өдөр, 7 шөнө/ Долоо хоног бүрийн Бямба гарагт. 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно.

ӨДӨР 01

Улаанбаатар-Яньян, Солонгос

07:00 Онгоцны буудал дээр цугларах
10:00 Улаанбаатар хотоос Яньян хот руу ниснэ.
14:20 Яньян нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөч онгоцны буудал дээр тосон авч алдарт BTS хамтлагийн альбумны зураг авалт хийгдсэн Кан-нын далайн эргийн автобусны буудал дээр очиж зургаа даруулаад Гоблин олон ангит киноны зураг авалт хийсэн *Ёнжин* далайн эрэг дээр очно.Оройн хоолны дараа буудалдаа очоод өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцаад хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амарна.

Хоол: –/–/Орой

ӨДӨР 02

Яньян-Сөүл, Солонгос

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын гадаа хөтөчтэйгөө уулзаад Сөүл хотруу хөдөлнө.Сөүлд очоод 1395 онд баригдсан Жусон гүрний хааны ордон болох Кёнбок ордонг үзнэ.Үүний дараа өдрийн хоолоо идээд Солонгосын орчин үеийн соёлыг харуулсан өвөрмөц концепци бүхий HiKR Ground-р зочилж олон хөгжилтэй зүйлсийг VR-аар үзэж тоглоно.Дараа нь Мёндун худалдааны гудмаар зугаалж шоппинг хийнэ. Оройн хоолны дараа зочид буудал руу буцаж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Сөүл, Солонгос

Өглөөний цайгаа уугаад хүн орхоодойн үзэсгэлэн очиж үзэж худалдан авалт хийгээд гоо сайхны бараа, эко бүтээгдэхүүний дэлгүүрүүдээр шоппинг хийнэ.Өдрийн хоолны дараа солонгос үндэсний хувцас өмсөж төрөл бүрийн кимчи хийх сургалтад хамрагдахаас гадна далайн байцайны музей үзнэ.Үүний дараа Хан мөрнөөр усан онгоцны аялал хийж Сөүл хотын дундуур аялна. Оройн хоолны дараа зочид буудал руу буцаж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04-06 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Сөүл, Солонгос

Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрөөгөөрэй.
/өдөр, оройн хоол, унаа, хөтөч багтаагүйг анхаарна уу./

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07

Сөүл-Яньян, Солонгос

Өглөөний цайны дараа Яньян хотруу буцна. Яньянд очоод Усан паркад тоглож цагийг зугаатай өнгөрүүлнэ. Үүний дараа завь унах сургалтад хамрагдаж завиар зугаалаад оройн хоолны дараа буудалдаа очиж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 08

Яньян-Улаанбаатар

Үдээс өмнө буудлаа хүлээлгэн өгөөд Сокчо захаар орж шоппинг хийгээд нисэх онгоцны буудал руу явна.
12:30 Бүртгэл хийлгэж эхэлнэ.
15:30 Улаанбаатар хотын зүг ниснэ.
18:30 Улаанбаатарт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө/Өдөр/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,790,000₮

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал

Бусад:

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно.

Тус аялалд бүртгүүлэхүү?