Шууд нислэгтэй аялал

Токио, Япон

Хугацаа

5 өдөр | 4 шөнө

Улс

ЯПОН

Эхлэх үнэ

4,400,000₮

Япон улсын нийслэл Токио хотод жилд 8 сая гаруй жуулчид Дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Тус хот нь 23 дүүрэг, 26 дагуул хот 7 суурин газар, 8 тосгоноос бүрддэг. Дэлхийн 500 том компаний 47 нь төвлөрдөг аж үйлдвэр, дэд бүтэц, урлаг соёл, хуучин уламжлал, Орчин үеийн барилга байгуулламж, дэвшилтэт технологийг гайхалтай хослуулсан хот юм.

Дундаж наслалт: 84
Засаглал: Парламент засаглалтай үндсэн хуульт хаант засаглал
Мөнгөний нэгж: Иен

Онцлох үзвэр:
Sky tree буюу тэнгэрийн мод, Роппонги гудамж, Шибуяа дүүрэг, Одайба хиймэл арал, Харажүкү загварын дүүрэг, Токио дом, Фүжи уул.

Аяллын хугацаа:

  • 2022.11.25-29
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно.
ӨДӨР 01

Улаанбаатар-Токио, Япон

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350метрийн өндөр дээрээс харна. Зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: –/Онгоц/–

ӨДӨР 02

Токио, Япон

Өглөөний цай зочид буудалдаа уугаад Токио хотын аялал хийнэ. Эхлээд очих газар бол Токио хотын галт тэрэгний буудал. Түүний дараа Гинза гэдэг нэртэй гудамж үзэх ба энд та худалдаа хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Шибүяа дүүрэгт очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж 13 сая хүн амтай нийслэл Токио хотын соёл, нийгэмтэй танилцана. Орой зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Токио, Япон

Яманаши
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Иношима гэдэг Канагава мужийн Сагами буланд цутгадаг Катасэ голын аманд байрлах 4км орчим тойргийн жижиг далайн арал дээр очно. Энд Японы сүм хийд, агуутай танилцаад Японы 2 дахь том Камакурагын Будда хөшөө үзнэ. Өдрийн хоолны дараа Шизүока муж руу явах ба замдаа халуун рашаанд орно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Фүжи уул-Нарита, Япон

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Токио, Япон-Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт 18:50 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Хоол: Өглөө/–/–

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,400,000₮

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 480,000 – 600,000 төгрөг төлнө/
  • Хөтөлбөрт орсон Япон хоол
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч

Аяллын зардалд багтаагүй

  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Ирэх, явах өдрийн өдөр, оройг хоол

Бусад:

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
  • 16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно.

Тус аялалд бүртгүүлэхүү?