БНСУ-ын Эмчилгээний Виз (C-3-3): Бүрдүүлэх бичиг баримт ба шаардлагууд
БНСУ-д зорчих виз мэдүүлэх

AmpaaAmpaaАдмин 2026.11.0330 мин уншилт

ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн тодорхойлолтын агуулга нь Солонгос эмнэлгийн урилга дээр заасан эмчилгээний зорилготой шинж тэмдэг, оношийн хувьд нийцэж байх шаардлагатай.

Эмчилгээний виз (С-3-3)-ний ерөнхий нөхцөл:

1) Олгох хүрээ: Өвчтөн болон хамт зорчих буй гэр бүл

  • Хамт зорчих гэр бүл: Өвчтөний шууд хамаарал бүхий гэр бүл (эмээ, өвөө, эцэг эх, хүүхэд, ач зээ) болон эхнэр/нөхөр.
  • Эхнэр/нөхөр болон өвчтөний шууд хамаарал бүхий гэр бүл байхгүй эсвэл өвчтөний асран хамгаалагч солигдох шаардлагатай тохиолдолд төрсөн ах (эгч), дүүг хамт зорчих асран хамгаалах гэр бүлээр хүлээн зөвшөөрнө.
  • Өвчтөний асрагч (гэр бүлээс бусад) хувьд зөвхөн гадаад улс руу өвчтөн илгээх гэрээтэй орны улсын зардлаар өвчтөнийг асарч байгаа тохиолдолд хамаарна. (МУ нь өвчтөн илгээх гэрээт улс биш болно.)

――――――――――――――

2) ЭСЯ-наас заасан Монгол эмнэлэг

  • Гэмтэл согог судлалын үндэсний төв,
  • Хавдар судлалын үндэсний төв,
  • Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг,
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Интермед эмнэлэг,
  • Грандмед эмнэлэг,
  • УБ Сонгдо эмнэлэг,
  • Монгол Хьюндай эмнэлэг,
  • Агапэ Христийн эмнэлэг,
  • Эх Нярай Эмэгтэйчүүдийн төв II,
  • АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг.

Анхаарах зүйл: Монгол эмнэлгийн тодорхойлолтын агуулга солонгос эмнэлгийн урилга дээр заасан эмчилгээний зорилготой нийцэж байх.

⚠️ Өвчтөнтэй хамт зорчих гэр бүл болон асран хамгаалагч нь өвчтөнтэй хамт БНСУ-ын хилээр нэвтрэхгүй тохиолдолд эмчилгээний (C-3-3) ангилалд хамаарахгүй.

――――――――――――――

НИЙТЛЭГ БИЧИГ БАРИМТ:

  1. Эмнэлгийн урилга (эх хувь, хуулбар байх боломжгүй).
  2. Цаг захиалгын бичиг.
  3. Тухайн эмнэлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (сүүлийн 6 сарын дотор олгогдсон байх).
  4. Гадаад өвчтөн хүлээж авах эрх бүхий байгууллагын гэрчилгээ.

――――――――――――――

1. БНСУ-Д ӨМНӨ НЬ ЭМЧИЛГЭЭНИЙ (C-3-3) ВИЗЭЭР 2 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА ЗОРЧСОН ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

5. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.

6. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.

7. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт: Гадаад паспортын визтэй хэсгүүд болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар (журмын шинэчлэлийн дагуу виз болон хилийн шалган нэвтрүүлэх ажилтны тамга дарахгүй болсон зэргийг харгалзан үзэн өргөдлөөр авах боломжтой).

  1. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  2. Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).
  3. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

2. ҮЗЛЭГ (МЭС ЗАСАЛ)-ЫН ТӨЛБӨРТ 10 САЯ ВОН БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХЭМЖЭЭНИЙ ТӨЛБӨР УРЬДЧИЛАН ТӨЛСӨН ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Урьдчилан төлсөн төлбөрийн баримт:
  • Солонгос талын эмнэлгийн төлбөр урьдчилан авсан тодорхойлолт, төлбөр шилжүүлсэн баримт, дансны хуулга, карт болон бэлэн мөнгөний орлогын баримт гэх мэт (төлбөр төлөгч, хүлээн авагчийн нэр бичигдсэн байх).
  • Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).

Шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийн нэрээр шилжүүлсэн байж болно.

  1. ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош.
  2. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  3. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

3. БНСУ-Д МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХ ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош болон БНСУ-ын эмнэлгийн мэс засал хийлгэх цаг захиалгын бичиг.
  • Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).
  1. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  2. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

4. ЯАРАЛТАЙ, ХҮНД ӨВЧТӨН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  4. ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош.
  5. Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).
  6. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:

5. ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Тэтгэврийн дэвтрийн хуулбар.
  4. ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош.
  5. Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).
  6. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  7. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

6. СҮҮЛИЙН 2 ЖИЛИЙН ДОТОР 1-ЭЭС ДЭЭШ УДАА БНСУ-Д МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЖ БАЙСАН ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Өмнө нь үзүүлж байсан эмнэлгийн бичиг болон цаг захиалгын бичиг (эмнэлгийн онош, давтан үзлэг хийлгэх, эмнэлгийн хяналтад тогтмол орох шаардлагатай талаар дурдсан байна).
  4. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  5. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

7. БНСУ-ЫН САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖТАЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХ ИРГЭН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. БНСУ-ын сайн дурын байгууллагын албан хүсэлт.
  4. ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн онош.
  5. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа), төрөл садангийн лавлагаа.
  6. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.

――――――――――――――

8. ӨВЧТӨНТЭЙ ХАМТ ЗОРЧИЖ БУЙ ГЭР БҮЛ

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Гэрлэлтийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа.

ЭМЧИЛГЭЭ (ОЛОН УДААГИЙН C-3-3)

1) Олгогдох хүрээ: Өвчтөн болон түүний гэр бүл

  • Эмчилгээ хийлгэж олон удаа зорчих зайлшгүй шаардлагатай өвчтөн.
  • Хамт зорчих гэр бүл: Өвчтөн 19 наснаас доош тохиолдолд шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх).

Анхаарах зүйлс:

  • Анх удаагаа олон удаагийн виз мэдүүлж байгаа тохиолдолд “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам”-д заасан олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлийг хангаж байгаагаа баталсан тохиолдолд олгох боломжтой.
  • Олон удаагийн эмчилгээний визээр зорчиж байсан тохиолдолд эмчлүүлсэн эмчилгээний түүхийг нотлох бичиг баримтаар хавсаргаж өгнө.
  • Хууль бусаар ажил хөдөлмөр эрхэлж болзошгүй гэж үзсэн тохиолдолд виз олгох боломжгүй.

2) Визний төрөл (хүчинтэй хугацаа / оршин суух хугацаа): 3 сар / 90 хоног, 3 жил / 5 жил

  • 5 жилийн олон удаагийн виз: 3 жилийн олон удаагийн виз авч тухайн хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн.
  • 3 ба 5 жилийн олон удаагийн визийг тухайн визний хүчинтэй хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө мэдүүлэх боломжтой.

Жишээ нь: 2024.01.31 өдөр визний хугацаа нь дуусах бол 2024.01.01 өдрөөс визээ мэдүүлэх боломжтой.

1. ОЛОН УДАА ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ ӨВЧТӨН

(Зөвхөн өвчтөнд хамаарна)

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1–4. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх нийтлэг бичиг баримт.

  1. Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5х4.5 см хэмжээтэй өнгөт зураг.
  2. Гадаад паспорт /Хуулбар 1 хувь/.
  3. Гэрлэлтийн лавлагаа (Насанд хүрээгүй хүүхэд буюу 19-өөс доош насныхан өөрийн төрсний лавлагаа).
  4. Солонгос эмнэлгийн урилга.
  5. Солонгос эмнэлгийн онош:
  • Оношийн бичигт олон удаа зорчих шаардлагатай тухай эмчийн онош, агуулга багтсан байна.
  • Өмнө зорчихдоо эмчилгээ хийлгэсэн тухай нотлох бичиг баримт (эмнэлгийн онош, хугацаа болон эмчилгээ хийлгэсэн мэдээлэл хоорондоо уялдаа холбоотой байх).
  1. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт.
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй).

Анхаарах зүйлс:

  • Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх.
  • Дээрх санхүүгийн чадвар нотлох бичиг баримт нь БНСУ-д эмчлүүлэх болон оршин суух бүх зардал төлөх чадварыг нотолж байх.
Эмнэлгийн нэр, Хаяг, Холбоо барих / Вэб сайт
ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн жагсаалт
БНСУ-д зорчих виз мэдүүлэх

Сэтгэгдэл (0)

0/1000
Ачааллаж байна…