БНСУ-ЫН ЗАХИАЛГАТ АЯЛАЛ
ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ЫН ЗАХИАЛГАТ АЯЛАЛ

AmpaaAmpaaАдмин 2026.11.0220 мин уншилт

Байгууллагын аялал, бизнес уулзалт, сургалт, семинар болон урамшууллын аяллыг танай байгууллагын зорилго, хэрэгцээ, төсөвт нийцүүлэн мэргэжлийн түвшинд төлөвлөж, зохион байгуулна.

ТАНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН АЯЛЛЫН ШИЙДЭЛ

  • Бид байгууллагын хамт олон, бизнесийн түншүүдэд зориулсан албан болон урамшууллын аялал, бизнес арга хэмжээг захиалгат хэлбэрээр мэргэжлийн түвшинд төлөвлөж, зохион байгуулна.
  • БНСУ-д зохион байгуулах байгууллагын аялал, бизнес уулзалт, сургалт семинар болон урамшууллын аяллын хөтөлбөрийг танай байгууллагын зорилго, онцлог, хэрэгцээ, төсөвт нийцүүлэн боловсруулж, үр өгөөжтэй, тав тухтай, үнэ цэнтэй аяллын туршлагыг бүрдүүлнэ.
  • Мөн аяллын онцлогт тохирсон тээвэр, байр, хоол, хөтөч, орчуулагч, нисэх буудлын угтах, хүргэх үйлчилгээ болон арга хэмжээний зохион байгуулалтыг нэг дороос цогцоор нь шийдвэрлэнэ.

01. БАЙГУУЛЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

Байгууллагын амжилт, үнэт зүйл, алсын харааг онцлон харуулахын зэрэгцээ хамт олны уур амьсгал, харилцаа холбоо, бизнесийн түншлэлийг бэхжүүлэх албан ёсны арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулна.

Үүнд:

  • Байгууллагын ой, түүхэн амжилтын тэмдэглэлт арга хэмжээ
  • Шагнал гардуулах ёслол, шилдэг ажилтныг урамшуулах арга хэмжээ
  • Байгууллагын алсын хараа, стратеги танилцуулах арга хэмжээ
  • Сургалт, семинар, бизнес уулзалт, хурал
  • Багийн ажиллагаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр

02. УРАМШУУЛЛЫН АЯЛАЛ

  • Ажилтнуудын идэвх санаачилга, бүтээмж, урам зоригийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамт олны нэгдмэл байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой урамшууллын аяллыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
  • БНСУ-ын өвөрмөц соёл, уламжлал, орчин үеийн хөгжил, аялал жуулчлалын онцлох газруудтай танилцахын зэрэгцээ хамт олны дунд мартагдашгүй дурсамж, үнэ цэнтэй мөчүүдийг бүтээх аяллын хөтөлбөрийг боловсруулна.

03. БНСУ-ЫН АЯЛЛЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аяллын төлөвлөлтөөс эхлээд буцах хүртэлх бүхий л үйл явцыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, оролцогч бүрд тав тухтай, саадгүй аяллын нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Аяллын хөтөлбөр: Байгууллагын зорилго, аяллын хугацаа, оролцогчдын тоо, хэрэгцээнд нийцсэн тусгай хөтөлбөр боловсруулах.
  • Тээврийн үйлчилгээ: Нисэх буудлын угтах, хүргэх үйлчилгээ болон аяллын туршид үйлчлэх тээврийн хэрэгслийг зохицуулах.
  • Байр, хоолны үйлчилгээ: Зочид буудал, ресторан, хоолны газрын захиалга, зохион байгуулалтыг хариуцах.
  • Хөтөч, орчуулагчийн үйлчилгээ: Монгол болон шаардлагатай гадаад хэлний мэргэжлийн хөтөч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлэх.
  • Бизнес аяллын зохион байгуулалт: Бизнес уулзалт, байгууллагын айлчлал, сургалт, семинарын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.
  • Соёл, танин мэдэхүйн аялал: БНСУ-ын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөр боловсруулах.

04. ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ТОХИРСОН УЯН ХАТАН ШИЙДЭЛ

  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, оролцогчдын тоо, аяллын хугацаа болон төсөвт нийцүүлэн хөтөлбөрийг уян хатан боловсруулна.
  • Та бүхэн аялал, арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын олон ажлыг нэг дороос шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал, хүний нөөцөө хэмнэх боломжтой.
  • Бид танай байгууллагын хүсэл, хэрэгцээг сонсож, зорилгод тань нийцсэн хамгийн оновчтой аяллын шийдлийг санал болгоно.

БНСУ-д зохион байгуулах байгууллагын аялал, урамшууллын хөтөлбөр болон захиалгат арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй.

ХААН ТРЕВЕЛ — ТАНЫ ЗОРИЛГОД НИЙЦСЭН АЯЛЛЫН ШИЙДЭЛ.

Дэлгэрэнгүй мэдээллийг та манай Хаан Трэвелийн Facebook чатаар болон 7507-2233 дугаарт холбогдон авна уу!

ШИНЭ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

0/1000
Ачааллаж байна…

Холбоотой нийтлэлүүд

Бүгдийг харах