⚠️ АНХААРУУЛГА! ХОНКОНГИЙН ХИЛЭЭР ТАМХИНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ Хонконг руу зорчих иргэд Та бүхэн тамхи болон тамхин бүтээгдэхүүнтэй холбоотой дараах хууль, журмыг анхаарч, аяллын бэлтгэлээ хангана уу!
Хонконг руу зорчих иргэд Та бүхэн тамхи болон тамхин бүтээгдэхүүнтэй холбоотой дараах хууль, журмыг анхаарч, аяллын бэлтгэлээ хангана уу!
𝟭. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.Уг зохицуулалтаар тамхины албан татвараас зайлсхийхтэй холбоотой зөрчил, гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийн дээд хэмжээг 2 сая хонконг доллар, хорих ялын дээд хэмжээг 7 жил хүртэл байхаар тогтоосон
𝟮. 18 НАС ХҮРЭЭГҮЙ ЗОРЧИГЧДОД ТАВИГДАХ ХОРИГ18 нас хүрээгүй иргэд электрон болон бусад төрлийн тамхины бүтээгдэхүүнийг биедээ авч явах, Хонконгийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
Уг хоригийг зөрчсөн тохиолдолд 50,000 хонконг доллар хүртэл торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих хариуцлага хүлээлгэхээр заасан.
𝟯. 18 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙН ТАМХИ ТЭЭВЭРЛЭХ ХЭМЖЭЭ18 болон түүнээс дээш насны зорчигч дараах хэмжээгээр тамхины бүтээгдэхүүнийг татваргүйгээр биедээ авч нэвтрүүлэх боломжтой.
Үүнд:
- Янжуур тамхи – задалсан 1 хайрцаг буюу 19 ширхэг хүртэл;
- Навчин тамхи – 1 ширхэг;
- Гаансны тамхи, дүнс болон бусад төрлийн тамхи – нийт 25 грамм хүртэл.
Энэхүү хязгаарлалт нь Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан тамхинд мөн адил үйлчилнэ.
𝟰. ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ТАМХИ ТЭЭВЭРЛЭХ ТОХИОЛДОЛД
Дээр дурдсан хэмжээнээс илүү тоо, хэмжээгээр тамхины бүтээгдэхүүн биедээ болон бүртгүүлсэн ачаа, тээшиндээ авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал тусгаж, холбогдох татварыг төлөх шаардлагатай.
Нэг ширхэг янжуур тамхинд ногдох татвар 3.3 хонконг доллар буюу ойролцоогоор 1,650 төгрөг байна.
АЯЛАГЧДАД ӨГӨХ САНАМЖ
Гадаад улсад зорчихдоо тухайн улсын хил, гааль болон холбогдох хууль тогтоомжийг урьдчилан судалж, мөрдөх нь зорчигч бүрийн үүрэг юм.
Иймд Хонконг руу зорчихдоо дээрх зохицуулалтыг чанд мөрдөж, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэн, аяллаа эрсдэлгүй, аюулгүй үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газар.
Албан ёсны холбоос: https://shorturl.at/6Afo7





